Ханан сүлжээ нэхээс
Б.Батцэцэглэн (Battsetseglen), Н.Амгалан - Ханан сүлжээ нэхээс
Цагаан өнгийн торгондоо
Цасыг будруулж нэхлээ дээ хө
Чамайг намайг танилцуулсан
Чандгана гурван сартай
Өвлийг бодож нэхлээдээ хө
Зээ хө эсгэж суухад уянгатай
Эмжээр зориод ургана даа хө
Ай хө хатан гоёл торго нь бол доо
Ханан сүлжээ нэхээс юм даа хө хө
Цэнхэр өнгийн торгондоо
Цэцэг ургуулж нэхлээ дээ хө
Чамайг намайг эрхлүүлсэн
Чацуу гурван сартай
Хаврыг бодож нэхлээ дээ хө
Зээ хө эсгэж суухад уянгатай
Эмжээр зориод ургана даа хө
Ай хө хатан гоёл торго нь бол доо
Ханан сүлжээ нэхээс юм даа хө хө
Болорын өнгөтэй торгондоо
Бороо дуслуулж нэхлээ дээ хө
Болзоонд намайг яаруулсан
Холбоо гурван сартай
Зуныг бодож нэхлээ дээ хө
Зээ хө эсгэж суухад уянгатай
Эмжээр зориод ургана даа хө
Ай хө хатан гоёл торго нь бол доо
Ханан сүлжээ нэхээс юм даа хө хө
Наран шаргал торгондоо
Навчийг ургуулж нэхлээ дээ хө
Намайг чамайг дасгасан
Налгар гурван сартай
Намрыг бодож нэхлээ дээ хө хө
Зээ хө эсгэж суухад уянгатай
Эмжээр зориод ургана даа хө
Ай хө хатан гоёл торго нь бол доо
Ханан сүлжээ нэхээс юм даа хө хө