Хоёр хоёрын тав OST

Эгшиглэн (Egshiglen) - Хоёр хоёрын тав OST

Надад байхгүй бүхэн чамд минь байгаа гээд
Намайг хайрлаач гээд гэвч чи минь шивнээгүй
Одоо би хүлээж гүйцлээ, надад хэцүү байна
Ондоо нэгэн түүнийг хайрлана гэхээс би уйлмаар

Хайр минь чи сонсооч, чамайг гэх итгэл бий
Хайрлан чамд дуулах сэтгэл бас надад бий
Асуу хархан нүдний чинь өмнө үнэн хариулт надад бий
Амьсгалаараа угтан чамдаа хэлэх үгс надад бий

Хайрлан чамайгаа үнсэж тэврэхсэн
Харамсаж санаа алдахгүй
Харамлан өөртөө үлдээе
Энхрий чамдаа би чинь жаргахсан
Харин чи минь гэрэлтээч хайрын бороонд чи 
Хайртай гэдгийг минь сонсооч

Хайраа гэж дуудах хүний үгийг чи сонс
Хайрлуулахаар ирсэн чамайгаа чанга тэвэрнэ
Жаргалын үүдээр хайрын амьдрал богинохон санагдана
Жаргаах хүнгүй ганцаар урьтан жаргаж би яах вэ

Хайрлан чамайгаа үнсэж тэврэхсэн
Харамсаж санаа алдахгүй
Харамлан өөртөө үлдээе
Энхрий чамдаа би чинь жаргахсан
Харин чи минь гэрэлтээч хайрын бороонд чи 
Хайртай гэдгийг минь сонсооч

Надад байхгүй бүхэн чамд минь байгаа гээд
Намайг хайрлаач гээд гэвч чи минь шивнээгүй

Исполнитель: