Дорнын цагаан саран

Д.Сосорбарам - Дорнын цагаан саран

Сарны туяанд цэцэг ургана
Салхины сэвшээнд үлгэр урсана
Саруул хар нүдийг чинь санана
Салалтгүй хамтдаа суугаасай

Дахилт:
Дорнын цагаан саран
Шөнөжин дуулж хононо
Дотно янаг хүүтэйгээ
Насаараа цэнгэж суумаараа

Сарнайн дэлбээнд шүүдэр унана
Цагаан гэгээнд Хэрлэн урсана
Сайхан бор царайгий чинь бодно
Цаглашгүй мөнхдөө жаргаасай

(Дахилт)

Занданы үнэрт салхи нь сэвшинэ
Хэрлэнгийн шугуйд болжмор зүүдлэнэ
Зөөлөн ээл зангий чинь хүснэ
Хэмжишгүй ихээр хайрлаасай

(Дахилт)

Суумаараа

Исполнитель: 
Информация о песне: 
Ая: Д.Баттөмөр, Үг: Д.Норов