Амьдрал чамд хайртай гэсэн / Amidral chamd khairtai gesen
Б.Аззаяа (B.Azzaya) - Амьдрал чамд хайртай гэсэн / Amidral chamd khairtai gesen
Цонхны чинь дэргэдэх өнчин ганц модноос
Цор ганцхан навч нь дусаллаа
Чи түүн шиг битгий гансарч уйлаач
Нар мандана дахиад л шинэ өглөө
Бүгдийг мартаж надтай цуг дуулаач
Амьдрал чамд хайртай гэсэн Дахилт: Найз минь чи сонсооч
Ахин ирэхгүй мөч гэж байх юм аа
Хүн бүр өөр өөр өнгөтэй
Хүссэн бүхэн биелдэггүй ч гэсэн
Амьдрал бидэнд хайртай гэсэн
Амьдрал чамд хайртай гэсэн
Үдэш болоход дахиад хүйтэн саран үлгэр ярина
Үүр цайтал надтай хамт байдаг
Чи түүн шиг үргэлж битгий ганцаард
Цонхоо угааж, ханын цаасаа нэг солиод
Цоо шинээр бүхнийг эхлээд үз
Амьдралд чи хайртай гэв үү Дахилт: Найз минь чи сонсооч
Ахин ирэхгүй мөч гэж байх юм аа
Хүн бүр өөр өөр өнгөтэй
Хүссэн бүхэн биелдэггүй ч гэсэн
Амьдрал бидэнд хайртай гэсэн
Амьдрал чамд хайртай гэсэн
Исполнитель:
Год:
Язык:
Жанр:
Источник фото: