Монгол миний эх орон

Dj Naab, Т. Цогсогмаа (Tsogsogmaa) - Монгол миний эх орон

Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий

Тайгын нуруундаа ан амьтан шивээлсэн
Талын тэндээ мал сүрэг шилгээсэн
Талбиун нутаг минь сан эрдэнээр ширдэглэсэн
Тансаг жаргалыг хүн арддаа шингээсэн 

Аясын салхинаас сор хаялан сугсарсан
Атрын шагшуураа үр тариа шуурайлсан
Аж цогцлон нэр алдар цуурайтсан
Дэлгэр цэцэглэсэн маш сайхан ирээдүй

Гишгэж яваа сахь юу анхилам газар минь
Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий

Жанр: 
Тема песни: