Бурхан буурал ээж

Банзрагч - Бурхан буурал ээж

Эрвэлзэнхэн дэрвэлзэнхэн зүүдлээд байна даа
Эрдэнсийн өлгий нутаг минь
Санагалзанхан санагалзанхан бодогдоод байна даа
Самган буурал ижий минь ижий минь дээ
Цэцэгтэй нутгаа саравчлаад
Холын барааг ширтэн сууна уу
Цөцгийн үнэртэй дээлээ дэлгээд
Хүүгээ хурайлж дуудаад байна уу
Бодогдонхон бүрэлзэнхэн очмоор байна даа
Баян хайрхан нутаг минь ээ
Бууралтанхан буурайланхан хүлээгээд байна даа
Бурхан буурал ижий минь ижий минь дээ
Цэцэгтэй нутгаа саравчлаад
Холын барааг ширтэн сууна уу
Цөцгийн үнэртэй дээлээ дэлгээд
Хүүгээ хурайлж дуудаад байна уу
Дэгэлзэнхэн дүрэлзэнхэн дуулмаар байна даа
Дэлхийд ганцхан нутаг минь ээ
Асгаранхан мэлмэрэнхэн уйлмаар байна да
Сайхан буурал ижий минь дээ

Исполнитель: 
Год: 
Жанр: 
Тема песни: 
Теги: