Эр хүн

А.Долгор, Муаж - Эр хүн

Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй
Чинхүү хайрын эх эцсийн алинд ч
Чангалсан сэтгэлийн зүрх үнэнд хүрдэг

Дахилт:
Энэрэл хайр судсанд чинь лугшдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амьдралын амь, алтан багана эр хүн байна
Аз жаргалын адьбиш түшиг эр хүн байна

Энгэрийг нь түшихэд дулаахан Хан-Уул
Дуугий нь сонсоход хуурын чимэгтэй
Эгэлхэн нэгний од харвалаа гэвэл
Элэг эмтрэм харуусан уйлдаг

(Дахилт)

Уулыг өргөх хүчтэй мөртлөө
Өлгийтэй үрдээ хайраар сөгддөг
Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Таныхаа хайрыг би даахгүй гэж шимширдэг

Исполнитель: 
Информация о песне: 
Ая: Р.Энхбазар /УГЗ/, Үг: Л.Дагвадорж