Цаг агаар

The Lemons - Цаг агаар

Цаг агаар тэнэг халуун 
Хотын амьдрал нэгэн хэвийн 
Үргэлжилсээр, энх тайвны өргөн чөлөө
Өчигдөр уусан юмны нөлөө
Гэнэт чи гарч ирсэн
Нэрийг чинь би санахгүй гайхсан
Чи хэлсэн өчигдөр танилцсан
Би санахгүй өчигдөр уусан байсан, уусан байсан

  Чамайг би гомдоосон
  Салахыг хүсэж эхэлсэн
  Даанч чадахгүй
  Намайг чи хуураагүй
  Үргэлж хамт байхыг хүссэн, уучлаарай

Хэд хоног сайхан байна
Хотын гудамж бас зусланд 
Чамтай хамт хөтлөлцөөд
Чамтай тэгэх сайхан байна
Харин түүндээ баригдахаас би айна
Дотор муухайрч
Чи надад гэнэт хэлсэн
Найз залуутай гэдгээ
Үүнийг би хүлээж байсан

  Чамайг би гомдоосон
  Салахыг хүсэж эхэлсэн
  Даанч чадахгүй
  Намайг чи хуураагүй
  Үргэлж хамт байхыг хүссэн, уучлаарай

Хамт байсан сайхан мөчүүд
Чиний хөөрхөн инээмсэглэл
Анх уулзсан хотын гудамж
Анх учирсан халуун шөнө

  Чамайг би гомдоосон
  Салахыг хүсэж эхэлсэн
  Даанч чадахгүй
  Намайг чи хуураагүй
  Үргэлж хамт байхыг хүссэн, уучлаарай

Исполнитель: 
Год: 
Тема песни: