Goolingoo (Гоолингоо)
Nene, Алтанжаргал (Altanjargal) - Goolingoo (Гоолингоо)
Тэр нэг тийм хүн
Нүд нь гүн, инээд нь хөнгөн
Тэр нэг тийм хүн
Номер алт, бусад нь мөнгөн
Би нэг тийм хүн
Бусдыг нь март, сэтгэлээ өнгө
Би нэг тийм хүн
Би тэрний хүн
Чи минь хэлдэг маргааш үхэж магадгүй
Санал нийлдэг тийс ээ тим магадгүй
Түүнийг байгаа болохоор нулимсанд хахдаггүй
Тэврээд хэвтэхдээ хайртайгаа гайхдаггүй
Аваад явъя гэж хэлдэг
Араас минь хараад гараас минь барьдаг
Алдсан ч бай, алсан ч бай
Алдаа дахиад эхлэх үү гэдэг
Би санадаг
Зү зү зүүдэндээ хардаг
Сэрэхдээ ханадаг
Са са сарыг л манадаг
Би санадаг
Зү зү зүүдэндээ хардаг
Сэрэхдээ ханадаг
Са са сарыг л манадаг
Зүүдээ нойрны маань дотроос хө
Зүрхний маань гоолингоо минь
Үзэгдээд л байх юм аа хө
Халуун кофе хоёр мөстэй
Түүнийг дүрсэлнэ диваажинтай төстэй
Үнсээд илбэхэд тас хар үстэй
Үгээрээ тэдний зүрхий нь зүсдэг
Түүнд бичсэн шүлэг бүрийн үсэг бүр нь үнэн
Тэвэрхэд нар диваажингийн гүүр нь
Үхэл шөнө харин тэр миний үүр байв
Түүний хажууд баг биш инээсэн нүүр байв
Үүрдийн биш зуурдын болохоор
Зуурдын биш ч үүрдийн тэврээч
Үүрдийн байхгүй байх гэлээ ч
Үг биш нүдээрэй хэлээч
Хэлээч, хэлээч, хэлээч
Хэлээч, хэлээч, хэлээч
Би санадаг
Зү зү зүүдэндээ хардаг
Сэрэхдээ ханадаг
Са са сарыг л манадаг
Би санадаг
Зү зү зүүдэндээ хардаг
Зүйчлэн хэлсэн үгэндээ хө
Миний маань цээжинд нь
(Би санадаг)
(Зү зү зүүдэндээ хардаг)
(Сэрэхдээ ханадаг)
(Са са сарыг л манадаг)
Хадаатайхан байк юм аа хө
(Би санадаг)
(Зү зү зүүдэндээ хардаг)
(Сэрэхдээ ханадаг)
Са са сарыг л манадаг